•           +(976) 7010 - 7960
  •       oasisgroup.mongolia@gmail.com

Oasis E&C

Ерөнхийлөгч: Ким Жун Гон

Манай компани 1992 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийт харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ найдвартай, түргэн шуурхай, чанартай биелүүлэх зорилго тавин ажилласан. Зөвхөн инженер техникийн төгс үйлчилгээгээр зогсохгүй хүн төрөлхтөний хүсэл мөрөөдөл болсон сэтгэл хангалуун байдлыг цогцлоохоор олон салбарт байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Бид ямар ч саад бэрхшээлийг өөрсдийн хүчээр даван туулахад бэлэн байна. Манай “OASIS E&C” нь үргэлж шинийг эрэлхийлж, шинэчлэгдсэн дүр төрхөөр та бүхэнтэй уулзахад цаг ямагт бэлэн байх болно. 21-р зуунд бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компаниуддаа үлгэр дууриалал болсон загвар компани болох зорилготой ажиллаж байна.

 

Захирал: Т.Билгүүнсоёл

Таны амар амгаланг айлтгая.
Манай орны эдийн засаг хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр өргөн уудам нутагтай эх орныхоо хөгжлийг улам түргэтгэх, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ирээдүйн баталгааг буй болгоход дэд бүтэц, тэр дундаа авто болон төмөр замын салбарын гүйцэтгэх үүрэг нэн чухал болох нь тодорхой билээ. Бидний эрхэм зорилго нь “Ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж Монгол Улсын авто болон төмөр замын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах” юм. Шинэ үеийн, шинэ бүтээн байгуулалтад бид улс орон, ард түмнийхээ өмнө хүндтэй хариуцлага хүлээн, дэлхийн жишигт тохирсон замын техник технологийг Монгол улсдаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай компани нь захиалагчийн хүсэлтээр батлагдсан зураг төслийн дагуу төмөр замын үндэс суурь болох шугамын доод бүтэц угсралт, төмөр замын хоолой угсрах ажлыг замын ангиудад ажиллаж байсан чадварлаг төмөр замын инженер, зам гүүр хоолойн инженер, Геодезийн инженер, замын техникч, замын мастер, бригадын дарга, туршлагатай замчдын бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэдэг. Төмөр замаар үйлчлүүлэн хамтран ажиллахыг хүсч, сонирхдог өнөөгийн болон ирээдүйн түншүүд та бидний үр бүтээлтэй хамтын ажиллагаа улам бүр өргөжин, хөгжил дэвшлийг авч ирнэ гэдэгт би гүнээ итгэж байна. Таны үйлс улам өөдөө, үргэлжийн өрнүүн бүтэмжтэй байх болтугай.

Менежментийн бодлого

Үйлчлүүлэгч болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа чухалчилдаг манай OASIS E&C” баримталдаг менежментийн бодлого нь компаний өөрийн гэсэн тусгай технологийг тасралтгүй хөгжүүлэн дотоод болон гадаадад өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ. Байгаль дэлхийд ээлтэй, мэдээлэл холбооны сүлжээгээр хангагдсан барилга байгууламж зэрэг цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэн барилгын чанар, аюулгүй байдал, бүтээмжийг дээшлүүлж хэрэглэгч, үйлчлүүлэгчийг гол болгон байгальд ээлтэй амьдрах орчинг бий болгох, түүний цар хүрээг өргөжүүлэх. Мөн барилгын салбартаа тэргүүлэгч компани болж өсөн дэвжихийн хамтаар нийт ажилчин албан хаагчидтайгаа нэгэн гэр бүл болж гар нийлэн хамтдаа сэтгэл хангалуун ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх юм.

 

Oasis E&C Group -н тухай

1992 онд үүсгэн байгуулагдсан

Зорилго
Хог хаягдал булах байгууламжийг орчин     үеийн шинэ технологи ашиглан байууллах,   байгаль орчин ба хүн төрөлхтнийг   хамгаалан холбон ажиллахыг компанийхаа тэргүүн зорилго болгон ажиллана.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Усны эрэл хайгуул хийх, цооног өрөмдөх, худаг гаргах сэргээн засварлах, усны барилга байгууламж барих, тоноглох
  2. Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан
  3. Хиймэл нуур, цөөрөм
  4. Ус үл нэвчүүлэх материалын нийлүүлэлт
  5. Далан, тусгай газар шорооны ажил
  6. Уурхайн биологийн болон техникийн нөхөн сэргээлт
  7. Барилга угсралт
  8. Тохижилтын ажлууд
  9. Эргийн бэхэлгээ, суваг шуудуу

 

Товч түүх

Үүсгэн байгуулалт:
1992 Haeann E&C Уул уурхайн хаягдлын байгууламж хиймэл нуур болон гольфын талбайн байгууламж, төрөл бүрийн ус үл нэвчих материалын нийлүүлэлт.

2003 Монголд хөрөнгө оруулалт хийсэн Уул уурхайн хаягдлын байгууламж Хүрээлэн буй орчны нөхөн сэргээлт
2008 Монголд үүсгэн байгуулсан компани Оасис Грийн ХХК
2007 AWP ХХК-г байгуулсан
- Авто замын компани
2010 Дрийм Оазис ХХК-г байгуулсан
- Барилга, газар шорооны ажил, гадна тохижилт
- Техникийн болон биологийн нөхөн сэргээлт
2012 Oasis Planning ХХК-г байгуулсан
- Усны барилга байгууламжийн зураг төсөл
2012 СОЛЕС ХХК-г байгуулсан
- Төмөр замын компани